“Чингисийн Хишиг” ТББ
ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Бид Хан-Уул дүүрэг Улаанбаатар хотын төвөөс 25 км, Чингис хаан олон улсын нисэх буудлын ойролцоо байрладаг хүүхдүүдэд боловсролын тал дээр тусалж дэмжих болон бусад үйл ажиллагааг явуулдаг төрийн бус байгууллага болно. БНСУ-аас ирсэн Хэлэна гэх эмэгтэй ядуу, амьдралын түвшин доогуур айлуудад зориулж хүнсээр хангах, хичээлээс завсардаж байгаа хүүхдүүдийг өөрийн сургалтандаа хамруулж, амарч тоглоход нь зориулсан танхимийг өөрийн сэтгэл, хөрөнгөөр бий болгосон.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
Манай үйл ажиллагаанд хамрагдаж байгаа хүүхдүүд хичээлээс гадуур чөлөөт цагаа зөв зохистой өнгөрөөх зорилгоор шинэ мэдээлэлтэй хосолсон практик сургалтанд хамрагдаж, өөрийн орчныг шинээр бий болгож хөгжүүлдэг. Хүүхдүүд бол өөрийн гэр бүлд шинэ мэдээллийг идэвхитэй түгээгч байдаг. Тэд шинэ санааг хүлээн авах, өөрийн амьдран буй нэгдлийг илүү сайхан болгохоор тухайн санааг ашиглахад бэлэн байдаг. Иймээс хүүхдэд маш хэрэгцээтэй, чухал мэдээллийг хүргэх, өөрийн амьдралыг сайжруулан өөрчлөхөд ашиглах боломжтой мэдлэгийг бид олгохыг хичээж байна.
• Хичээлийн танхим, хүүхдийн номын сан
• Хүүхдэд өөрийн эрүүл мэндийг хэрхэн хамгаалж, нийтлэг өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, ариун цэврийг сахих тухай зааж өгөх мөн өвчин эмгэг тусахаас сэргийлж эм, амин дэмээр хангадаг
• Өсвөр насны хүүхдүүдэд амралт чөлөөт цагаа зөв өнгөрөөхөд анхаарч дуу шүлэг, хэлний мэдлэгийг нэмэх (англи хэл), гарын ур дүй суулгах зураг хайчилбар гэх мэт хувь хүний авъяасыг хөгжүүлэхээр бид ажиллаж байна.
Та бидний энэхүү үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах вебсайтаар зочилно уу. http://ch-blessing.mn/