Цогцолбор

“Чингисхаан”-ы хөшөөт цогцолбор нь Улаанбаатар хотоос зүүн тийш 54 км зайд байгалийн үзэсгэлэн цогцолсон Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газар, хатан Туулынбэлчир,Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь “Цонжинболдог”хэмээх Монголын түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн түүхэн үйл явдалтай холбоотой газарт байрладаг.

Цогцолборын төвд морин дээрээ баруун гартаа алтан ташуураа тулж наран ургах зүгт алсын бараа харуулдсан 40 метр өндөртэй Чингис хааны хөшөө байрлана.  Морьт хөшөө нь нийтдээ 250тн жинтэй ган хуудсаас бүтсэн 30 метр өндөр үндсэн хэсэг, 10метр өндөртэй 36 метрийн голчтой суурийн байгууламжаас бүрдэнэ.Хөшөөний суурийн хэсэгт аравнайлсан алтан ташуур, Уран зургийн галарей, Хүрэл зэвсгийн үеийн музей, Монголын эзэнт гүрний музей,  үзвэрийн танхим, зоогийн газар, хурлын танхим, уулзалтын өрөө, биллъяард өрөө, бэлэг дурсгалын дэлгүүр зэрэг үзвэр үйлчилгээний байгууллага байрладаг. Хөшөөний морины сүүл хэсэгт байрлах цахилгаан шатаар дээш өгсөн, цээжин дундуур дамжин гадагш гарч морины дэлэн дээрээс цогцолборын эргэн тойрны байгалийн сайхныг толидон харах боломжтой.

Чингис хааны хөшөөт цогцолборыгмонголчуудын эртний түүхт газрыг сонгонбайгуулсан. Домогт өгүүлснээр Их хаан аян дайнаас буцах замдаа “Цонжин болдог” хэмээх газар түр буудлан амарч байхдаа ташуур олсон хэмээх түүхтэй. Уг түүхээс сэдэвлэнэнгийн ташуурын хэжээг томсгон үйлдэж 4 метр урт биетэй, алтан шармал өнгөөр өнгөлөн хос хангарьд шувууны нуруун дээр байрлуулан эрх мэдэл эрч хүчийг бэлгэдэн урлан бүтээжээ.

Хөшөөт цогцолбор нь Алтан ургийн хаадыг төлөөлүүлсэн нийт 36 баганатай. Их эзэн Чингис хааны хөшөөг наран ургах зүг буюу зүүн урд зүгт байхтөрсөн нутаг “Дэлүүн болдог”-ийнзүг харуулдсан байдлаар бүтээжээ.

ADDRESS

London Ave 232 - London

PHONE

+12345456576

EMAIL

travel@wptheme.com

CONTACT US

Drop Us a Line

Email :


Message :


CRUISE TOUR

CITY TRAVEL

RELAX LOCATION

COOL TOURS

PROMOTIONS

Destinations

North America

$ 50

Lorem ipsum dolor sit

NEW

Oceania

$ 110

Lorem ipsum dolor sit

SALE

Thailandia

$ 80

Lorem ipsum dolor sit

NEW