Үүсгэн байгуулагсдсан огноо          1997

Үндсэн Хөрөнгийн хэмжээ              7,5 тэр бум

Нийт гаргасан хувьцаа                   100,000,000

Зах зээлд буй хувьцаа                   79,988,817

Нийт хувьцаа эзэмшигчдийн тоо     51,817

“ЖЕНКО ТУР БЮРО”   Хувьцаат компани нь Чингис хааны хөшөөт цогцолбор/ 13-р зуун үндэсний парк зэрэг байгууламжуудаараа аялал жуулчлалын салбарыг байнга шинэчилж, хөгжүүлж байдаг томоохон жишиг компани бөгөөд маркетинг, сурталчилгаа, арга хэмжээнүүдээрээ Нүүдэлчин Монголчуудыг дэлхийд таниулж байдаг байгууллага юм.

“ЖЕНКО ТУР БЮРО”   ХК-ийн  Стратегийн бизнес төлөвлөгөө нь гурван жилийн зорилго, зорилтуудаар төлөвлөгдсөн байдаг. 2015 он гармагц эдийн засгийн хөшингө байдал аялал жуулчлалын салбарт ч нөлөөлж эхэлсэн. Монгол төгрөгийн ханш буурч байгаа нь ялангуяа анхдагч зах зээлд гадаад иргэдийн хувьд боломжийг нэмэгдүүлсэн. Ам долларын ханшийн өсөлт дотоодын аялагч жуулчдыг хөрш орнууд руугаа ойрхон газар аялахаас өөр аргагүйд хүргэж иргэдийн гадаадад аялах боломжийг багасгаж байгаа бөгөөд үүнд мөн л тээвэр, шатахууны үнийн өсөлт нөлөөлж байна. Харин  “ЖЕНКО ТУР БЮРО”   ХК нь өрсөлдөгчдөө хурцлах бүтээлч байдал, шинэ санаа, шинэлэг сэтгэлгээгээ ашиглан дээрх асуудлуудад эерэгээр анхаарах болно.

Бидний эрхэмлэх зүйлс

Байгууллагын үнэт зүйлийг бүтээж, амжилт гаргахын тулд ажилчид нэгэн сэтгэлээр хамтарч ажилладаг. Эдгээр үнэт зүйлс нь “Женко Тур Бюро” Хувьцаат Компани – ийн байгууллагын соёлыг тодорхойлж, ажилтан албан хаагчдаа нэгэн гэр бүлийн гишүүн мэтээр хандах байгууллагын үндсэн зарчмыг илэрхийлдэг. Байгууллагын үнэт зүйлс нь бидний ажил, бусадтайгаа харилцах харилцаа болон байгууллагын эрхэм зорилгыг хэрэгжүүлэхийн тулд мөрдөж буй стратегийн үндэс суурь болно.

 

Бид нэгдмэл санаатай

Бид идэвхтэй бүтээлч

Бид сайхан харилцаатай

Нэг баг, Хамтран зүтгэгчид, Нэг хамт олон

Бид шаргуу ажилладаг

Бид хувь хүний болон мэргэжлийн хөгжлийг дэмждэг

Бид өөрчлөлтийг таатай хүлээнэ авдаг

Бид бүх нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашигладаг.

Стратегийн зорилго, зорилтууд

Ирэх гурван жилд /2015-2017/ байгууллагын  алсын хараа, эрхэм зорилгыг хэрэгжүүлэхэд дэмжих стратегийн хэд хэдэн зорилго, зорилтыг гаргалаа.

  1. МОНГОЛ РУУ ЧИГЛЭСЭН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛААР ДАМЖУУЛАН ЭДИЙН ЗАСГИЙН  ӨСӨЛТӨД ОРУУЛАХ  ХУВЬ НЭМРЭЭ НЭМЭГДҮҮЛЭХ
  2. САНХҮҮГИЙН  ХУВЬД ТОГТВОРТОЙ БАЙХ
  3. ЭРЧ ХҮЧТЭЙ, ХАМТРАН АЖИЛЛАДАГ АЖИЛТНУУДТАЙ БАЙХ
  4. ТУЗ-ЫН ҮР ДҮНТЭЙ БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХИЙН ТУЛД